Sunday, November 21, 2010

Зураг зохион бичлэгийн уралдаан.

Дахиад нэг улс тунхагласантай холбоотой нэг мэдээлэл байна. Манай Школьный хурал энэ долоо хоногийн  пүрэв гараг хүртэл "Миний эх орон. Тусгаар тогтнол" сэдэвтэй уралдаан зарласан шүү. Тэгээд бүгдээрээ идэвхитэй оролцоорой гэж хүсье. Шагнал эд нарыг Гомбожав тэргүүтэнгүүд мэдэж байгаа гэхдээ лав аймар гоё бйх л юм гэсэн шүү. Эх орноо гээд 1 2 зохион бичиг, зураг мэтийн юм хийхэд юу ч биш байлгүй хэхэ. Бас уралдаанд оролцох бүх материалыг ангийн даргадаа хураалгаад байгаарай. Ангийн дарга нь бүгдээрээ цуглуулсан материалуудаа Школьный Хуралын хэнд ч хамаагүй хугацаанаас нь өмнө өгөөд л байвал сайн байна шүү. За дахиад нэг гоё нийтлэлтэйгээр эргээд уулзъя түр баяртай.

Улс тунхагласны 86 жилийн ой.

За тэгэхээр ойрын хэд хоног блогтоо юм нэмээгүйд уучлаарай жоохон залхуу хүрээд хэхэ ойлгоно биз дээ. Энэ долоо хоногийн Пүрэв гариг буюу 11-р сарын 26 нд манай Монгол улс " Улс тунхагласны 86 жилийн ойгоо хийх гэж байгаатай холбогдуулан Эрэл сургуулийн бүх сурагчид улаан зангиа, эсвэл улаан алчуур зүүж жигдэрнэ гэсэн Школьный Хурал-ын шийдвэр гарсан шүү. За бараг бүгд мэдэж байгаа байлгүйдээ гэхдээ юу ч гэсэн сануулахад илүүдэхгүй гэж бодож байна. Ингээд бүгдээрээ 1дэхээс эхлээд улаан зангиагаар жигдрээд байж дээ.

Wednesday, November 10, 2010

Шийтгүүлсэн нь.

За та нар энэ зургийг юун ангайцан хэдэн гарууд шал нь дээр сууж байгаа юм? гэж асуух байх.
Энэ зурган дээрх хүмүүс Эрэл сургуулийн хурлынхан. Яагаад энд байгаа н гэвэл тэр баруун гар талд байгаа Бүрэнзаяа гэдэг хүүхэд туршлагагүйтэж байгаад сургуулийн шаланд хохирол учруулсан.
Сургуулын хурал бүгдээрээ захирал дээр орж уучлалт гуйж, төлбөрийг барагдуулна гэтэл Алтанцэцэг захирал нэг ч төгрөгний орлогогүй хүүхдүүдээр юу г нь төлүүлэх гэсэн юм гээд зад загнисан. Тэгсэн манай сургуулийн Гомбожав тайван зогсож байснаа бид нар ядаж шал наах ажилд нь туслая гэж асуудлыг шийдсэн. Зурагны зүүн талд тэр улаан футболкатай Жаргалмаа ажлаа ч сэтгэл гаргаж хийсэндээ даанч бяр ихдээд хусуураа хуга авсан, дахиад өөрт нь олдоогүйдээ хэхэ.
Дөлкө Анударь хоёр хоолоо нэхэж байгаа ангайхаанууд шиг сууж байгаа нь энэ. Ер нь ч бүгд сайн ажлаа хийсэн дараа нь хэдэн ундаа шимэж суусан. Тэгээд дахиад нэг "Эрэл" дунд сургуулийн захирал Алтанцэцэг танаас сургуулийн эд хогшилд хохирол учруулсандаа дахин дахин хүлцэл өчье.

Halloween Party


2010-2011 оны хичээлийн жилийн хамгийн анхны Party Show болсон нь 10 сарын 31-ний Halloween-д зориулсан Party байлаа. Party зарим хүмүүст сонирхолгүй диилэнх хүмүүст их таалагдсан. Party-г сайн зохион байгуулсан сургуулийн хуралд юуны өмнө талархах хэрэгтэй байх. Үдэшлэгт 8-11 ангийхан л орох эрхтэй байснаас болж бага ангийн хүүхдүүд орно гэж уйлж унажиж багагүй төвөг учруулсан гэсэн. Үдэнлэгний үеэр хэд хэдэн сюрпризтэй байлаа. Тэр дунд нь хүмүүс рүү алим шидэж авсан хүн нь том бэлэгтэй гэж молигодсон. Молигодуулсан баагий нар нь тайзан дээр шал тохирорхгүй ая нь дээр бүжиглэсэн. (Жишээлбэл: Мөнхтуяа Алтан ургийн дуу нь дээр C-Walk бүжиглэж.) Дундуур нь өндөр өсгийттэй ирсэн хүмүүс нь гутлаа шидлэн хөл нүцгэн доргицгоосны эхлэлийг тавьсан Дөлькө.(Нэрийг нь буруу бичсэн бол Sorry) За юутай ч гэсэн сайхан Party болж өнгөрсөн. Сургуулын хурлыхандаа цаашдын үйл ажиллагаанд нь амжилт.

Monday, November 8, 2010

Блогоо танилцуулах нь...

Бүх хүмүүстээ блогийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе.
Миний бие сонирхлоороо блог гэж хэсэг бүлэг хүмүүстээ сэтгэл шулуудан шинэ юм хийж үзэж байна. Энэ блогт Эрэл дунд сургууль дотор болж буй бүх арга хэмжээ, хөгжилтэй явдал,  за ер нь бүгдийг нь л бичих гэж зорьж байна. За тэгээд Эрэл сургуульд хамааралтай хүмүүс цөм энэ блогоо үзээсэй гэж хүсэж байна. Энэ блогт юу нэмж хасах бүгдийг нь amuki4@yahoo.comе-д бичиж үлдээнэ үү. Бас хэнээс ч хамаагүй Эрэл сургуульд болж байгаа бүхний талаар мэдээлэл авахдаа таатай байна.